Мастер класс/Курс хичээлүүд

Ганцаарчилсан мэргэжилийн хичээл

олон улсын хөгжимчин, жүжигчин багштай, орчуулагчтай
  • Төгөлдөр хуур
  • Утсан хөгжим (хийл, альт, вилончель, контрабас)
  • Үлээвэр хөгжим (труба, тромбон, кларнет, лимбэ, фагот)
  • Цохивор хөгжим
  • Дуулаач
  • Жүжигчин

Англи хэлээр монологи бэлтгэх курс

жүжигчидэд зориулсан

Англи хэл дээр хэрхэн жүжиглэх, монологи бэлдэхийг зааж өгөх зорилготой курс. Их сургуулийн жүжигчний ангид элсэж ороход монологи болон жижиг хэмжээний видео шаарддаг бөгөөд англи хэл дээр байх шаардлагатай. Энэ курсд та хэрхэн англи хэл дээрх монологийг сонгох, хэрхэн англи хэл дээр жүжиглэх тухай суралцаж бэлдэх болно.

Их сургуулийн элсэлтийн хөгжмийн түүхийн шалгалтанд бэлтгэх курс

Америкийн их сургуулиудад Бакалавр болон Магистрын програмд элсэж ороход түвшин тогтоох хөгжмийн түүхийн шалгалт авдаг. Монголд заагддаг барууны европын хөгжмийн түүхээс гадна бусад улс орны хөгжмийн түүх, орчин үеийн хөгжмийн чиг хандлага, судлагааг харуулсан олон асуултууд байдаг ба ихэнх шалгалтууд эссэ маягаар шалгалт авдаг. Тийм учраас эртнээс бүх хөгжмийн түүхийг суралцаж, сургуулиудын ихэнх элсэлтийн шалгалтанд орж ирдэг асуултуудтай танилцаж бэлдэж байх хэрэгтэй. Энэ курсд та шалгалтанд орж ирэх магадлалтай хамгийн чухал сэдэв ангиллуудыг сурлацаж мэдэх болно.

  • Ганцаарчилсан
  • Групп анги

Их сургуулийн элсэлтийн хөгжмийн онол, сонсголын шалгалтанд бэлтгэх курс

Америкийн их сургуулиудад Бакалавр болон Магистрын програмд элсэж ороход түвшин тогтоох онолын болон сонсголын шалгалт онлайнаар авагддаг. Америкт хөгжмийн онолын болон нотны хэллэгүүдэд монголын болон монголд хэрэглэгддэг орос нэр томёоноос өөрөөр нэрлэгддэг учир шалгалт өгөхөөс өмнө бэлтгэл хийж нэр томёотой танилцах хэрэгтэй. Энэ курс-д та бүх нэр томёог суралцахаас гадна их сургуулиудын элсэлтийн шалгалтанд авагддаг ихэнх асуулттай танилцаж бэлдэх болно.

  • Ганцаарчилсан
  • Групп анги